Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Гванжу хотод энэ сарын 6-12-нд зохион байгуулагдана.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөөр болжээ. Эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил нар хүч үзэх бол эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг цэц мэргэнээ сорих юм. Манай баг тамирчид тэмцээний өмнөх бэлтгэлээ БНСУ-д хийж байна.
Түүх сөхвөл, Монголын тамирчид байт харвааны дэлхийн аваргад өмнө нь тод мөрөө үлдээж байсан билээ. Тухайлбал, гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 54 жилийн өмнө буюу Их Британийн Йорк хотод болсон дэлхийн аваргад алтан медаль хүртэж, энэ төрлийн спортод Монголын нэрийг олон улсад цуурайтуулж байжээ.