Монголын эмэгтэй теннисчид “Billie Jean King Cup”-т түүхэн ялалт байгууллаа

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Billie Jean King Cup

Малайз улсад болсон “Billie Jean King Cup” эмэгтэй багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Ази тивийн II группийн финалын шатанд Монголын шигшээ баг гайхалтай тоглолт үзүүлж, түрүүлэн I группт дэвших эрхээ авч, улсынхаа спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

Манай шигшээ тэмцээний турш дараах хожлуудыг байгуулжээ:

  • Малайзын багийг хожсон
  • Сингапурын багийг хожсон
  • Марина арлын багийг хожиж хэсэгтээ тэргүүлсэн
  • “Play-Off” шатанд Филиппиний багийг ялж, аваргын алтан медаль хүртсэн

Энэхүү амжилт нь монгол эмэгтэй теннисчдийн хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр, багийн эв нэгдлийг тодхон харуулж байгаа бөгөөд ирэх улиралд Ази тивийн I группт өрсөлдөх эрхтэй болсон нь олон улсын тавцанд гарч буй томоохон алхам боллоо.

Мөн тус амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан дараах байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье:

  • “Макс Групп”
  • “Тэнгэрийн хишиг”
  • “Алтан тариа”
  • Ээрмэл ХХК-ийн захирал Н.Мөнхжаргал
  • Монголын теннисийн спортод үнэнчээр хөрөнгө, сэтгэл гарган дэмжсэн ивээн тэтгэгчид
  • Теннис сонирхогч, дэмжигч нийт иргэд

Тэдний тууштай дэмжлэг, сэтгэлийн хүч Монголын теннисний энэ амжилтын ард байлаа.

Монголын Теннисний Холбооны Ерөнхийлөгч Д.Ганбаатар:

“Цаашид ч мөн үндэсний тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд амжилт үзүүлж, дэлхийн чансааны тамирчид болох замд бүх талаар дэмжин ажиллах болно. Монголын спортоос олон одууд төрөн гарч, дэлхийн тавцанд мандах тэр өдөр холгүй гэдэгт бид итгэлтэй байна.”

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн Монголын эмэгтэй теннисчиддээ спортын замнал болон хувийн амьдралд нь цаашдын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Бельгутей 24 июня, 2025 - 14:43

Монголын эмэгтэй теннисчиддээ баяр хүргэе, үнэхээр бахархалтай ялалт байна

Reply
Илма 24 июня, 2025 - 15:08

Түүхэн ялалт байгуулсан нь сайхан мэдээ байна шүү

Reply

Leave a Comment