Home Спорт Монголын эрэгтэй дугуйчид Азид гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Монголын эрэгтэй дугуйчид Азид гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

by Саруул Батболд
0 comments
Монголын дугуйчид Азид 3-т жагсав

Олон улсын дугуйн холбооноос (UCI) улсуудын шинэчилсэн чансааг танилцууллаа. Энэхүү жагсаалтад Монгол Улсын эрэгтэй элит дугуйн баг 1047.1 оноогоор дэлхийд 37 дугаар байрт бичигдэж, Ази тивийн хэмжээнд эхний гурван орны тоонд орж ирлээ.

Өмнөх чансаанд 40-р байрт жагсаж байсан манай баг энэ удаад гурван байраар урагшилж, дэлхийн чансаанд 37-д, Ази тивд БНХАУ-ыг ардаа орхин Казахстан (27-р байр), Япон (33-р байр) улсын дараа гуравдугаар байрт эрэмбэлэгджээ. Ийнхүү Монголын дугуйн баг 2025 онд хамгийн өндөр чансаагаа үзүүлж байна.

Дэлхийн эрэгтэй дугуйн багуудын чансааны эхний гурван байрт байр эзэлсэн багуудын хувьд дараах байдлаар тогтвортой хэвээр байна:

  • 1-р байр: Бельги – 20424.7 оноо
  • 2-р байр: Словени – 17070.1 оноо
  • 3-р байр: Испани – 15724.4 оноо

Харин дөрөвдүгээр байрнаас доош дараах өөрчлөлтүүд орсон байна:

  • Итали зургаагаас дөрөвдүгээр байрт (13149.5 оноо) ахиж,
  • Нидерланд долоогоос тавдугаар байрт (11968.3 оноо) дэвшжээ.
  • Харин Дани тавдугаар байрнаас зургаад (11889.8 оноо),
  • Франц дөрөвдүгээр байрнаас долоодугаарт (11576.8 оноо) ухарсан байна.

Монгол Улсын эрэгтэй дугуйн багийн чансаа ингэж өссөн нь сүүлийн үед тив, бүс нутгийн тэмцээнүүдэд тогтвортой амжилт үзүүлж буйтай холбоотой юм.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.