Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “AFC Futsal Asian Cup 2026”-ын урьдчилсан шатны тоглолтууд Кувейт улсад үргэлжилж байна. Энэ удаагийн тоглолтод Монголын футзалын үндэсний шигшээ баг есдүгээр сарын 25-нд Энэтхэгийн багтай тулалдаж, 0:3-аар хожигджээ.
Өмнөх тоглолтын үр дүн
Манай багийн хувьд хэсгийн тоглолтуудыг дараах байдлаар өнгөрүүлээд байна:
- IX/20 – Австралийн багтай тоглож, 1:8-аар хожигдсон
- IX/23 – Кувейтын багтай өрсөлдөж, 2:6-гаар дийлдсэн
- IX/25 – Энэтхэгийн багт 0:3-аар ялагдсан
Ингэснээр Монголын шигшээ баг хэсгийн шатанд гурван тоглолт хийснээс нэгэнд ч ялалт байгуулж чадалгүй байгаа бөгөөд үлдсэн тоглолтуудад амжилт гаргах шаардлагатай болж байна.
2 комментария
Дараа нь илүү сайжрах байх аа
Монголын багт амжилт хүсье