Монголын гурван боксчин “Странджа-2026” тэмцээний медалийн төлөө рингэнд гарна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
А.Баттулга, Х.Билгүүнсайхан, Б.Буяндалай нар хүрэл медалийн төлөө тулалдана

Болгарын нийслэл Софи хотноо сонирхогчдын боксын ертөнцөд чансаагаараа дээгүүрт эрэмбэлэгддэг, Европ тивийн хамгийн урт түүхтэй “Странджа-2026” олон улсын тэмцээн үргэлжилж байна. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн 31 орны 340 орчим шилдэг нударгатан цугласан бөгөөд Монгол Улсын баг бүрэлдэхүүн Ж.Отгонбаяр, О.Батхүү, Ж.Еркин нарын туршлагатай дасгалжуулагчдын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчинтай оролцож байгаа юм.

Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр манай гурван боксчин медалийн босго давах хариуцлагатай тулаануудыг хийх хуваарьтай байна. Тулаан бүр тамирчдын чансааг тодорхойлох бөгөөд ялалт байгуулсан тохиолдолд хүрэл медалийн болзол хангаж, улмаар алт, мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Өнөөдрийн тулааны хуваарь болон өрсөлдөгчид:

  • 50 кг: ОУХМ А.Баттулга Украины тамирчин Siiovush Mukhammadiiev-тай хүч үзнэ.
  • 55 кг: ОУХМ Х.Билгүүнсайхан Казахстаны боксчин Kenzhibek Baglan-тай тулалдана.
  • 60 кг: ОУХМ Б.Буяндалай талбайн эзэн орны шилдэг боксчин, ДАШТ-ий хүрэл болон Европын аваргын мөнгөн медальт Radoslav Rosenov-той рингэнд гарна.

Монголын баг тамирчдын хувьд энэхүү тэмцээн нь олон улсын түвшинд ур чадвараа сорих, туршлага хуримтлуулах чухал талбар болж байна. Манай тамирчид өрсөлдөгчөө ялж, медалийн тавцанд гарах бүрэн боломжтой бөгөөд үзэгч, хөгжөөн дэмжигчид тэднийг амжилт гаргана гэдэгт итгэл хүлээлгэж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй