Table of Contents
2026 оны хоёрдугаар сарын 6–22-нд Италийн Милан, Кортина хотуудад болох өвлийн олимпын наадамд 2900 гаруй тамирчин 16 төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Монгол Улсаас нийт гурван тамирчин оролцох эрхээ баталгаажуулсан бөгөөд энэ нь манай улсын хувьд түүхэн амжилт болж байна.
Уулын цанын төрөлд анх удаа олимпын эрхтэй болов
Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат уулын цанын төрөлд анх удаа олимпын эрх авчээ. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон дөрвөн гараатай олон улсын тэмцээнд зургаа болон долдугаар байр эзэлж, 88.55 болон 94.94 оноо авчээ.
Олимпын эрх авахын тулд таван гарааны дундаж оноо 120-аас доош байх ёстой бөгөөд А.Ариунбат 108.18 онооны дундажтайгаар энэ шалгуурыг хангаж, “Милан–Кортина 2026” олимпод оролцох эрх авсан юм.
Цанын тамирчид олимпын эрхээ өмнө нь авсан
А.Ариунбатаас өмнө гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах болон Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ авч, олимпын наадамд оролцох бэлтгэлээ хангаж байгаа билээ.
Олимпын наадам болох газрууд
Энэ удаагийн өвлийн олимп зөвхөн хоёр хотод бус, Италийн хэд хэдэн бүс нутагт зэрэг явагдана. Үүнд:
- Антолз/Антэрсэлва – Биатлон, гүйлтийн цана
- Бормио хот – Уулын цана, Альпийн цана
- Кортина Д’Ампеццо – Бобслей, кёрлинг, уулын цана, скелетон, люж чарга
- Ливиньо – Чөлөөт цана, сноуборд
- Милан – Хоккей, уран гулгалт, тэшүүр, шорт трек
- Трентино – Нордик хосолсон, гүйлтийн цана
- Верона – Олимпын наадмын нээлт, хаалтын ёслол