Home Спорт Монголын хоёр уулчин Эверестийн оргилд хүрэхээр авирч байна

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд хүрэхээр авирч байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эверестийн

Дэлхийн хамгийн өндөр цэгт тооцогддог Эверестийн оргилд Монголын уулчид дахин хөл тавихаар зорьж байна. Далайн түвшнээс дээш 8,848 метр өндөрт орших энэ оргилд олон улсын хэмжээний мастер А.Баттогтох, Б.Батхишиг нар Балбын талаас буюу өмнөд хөтөлийн маршрутаар авирч эхлээд байгаа юм.

Уулчид өндрийн кемпүүдээ байгуулж, замд хэрэглэх олс, бэхэлгээний бэлтгэлээ хангаж буй энэ үед цаг агаарын нөхцөл байдал, өндөрлөгт дасан зохицох нь чухал сорилт болж байна. Хэрвээ А.Баттогтох, Б.Батхишиг нар амжилттай оргилд гарч чадвал Монгол Улсын түүхэнд Эверестийн оргилд хүрсэн 15, 16 дахь уулчдаар бүртгэгдэх юм.

Монголын хувьд анх 2005 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестийн оргилд хөл тавьсан түүхтэй бол 2011 онд Б.Гангаамаа уг оргилд гарсан анхны эмэгтэй уулчин болж байв. Өнөөдрийг хүртэл нийт 12 монгол уулчин энэ оргилд хүрсэн ч тэдний хоёр нь буух явцдаа амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарч байжээ.

Эверестийн оргилд хөл тавихаар тэмүүлж буй уулчдаас гадна Монголын бусад тамирчид ч дэлхийн ноён оргилууд руу авирч байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, олон улсын хэмжээний мастер Ч.Ариунзул дэлхийн тав дахь өндөр уул болох 8,485 метрийн өндөрт орших Макалу оргилд авирч байгаа бол дэд мастер Ж.Ганбаяр Пакистан улсад байрлах дэлхийн ес дэх өндөр уул Нанга Парбат (8,126 м) руу авирахаар бэлтгэлээ хангаж байгаа аж.

Дэлхий дээр 8,000 метрээс дээш өндөртэй 14 оргил байдгаас Монголын уулчид аль хэдийнэ есийг нь амжилттай эзэлсэн нь спортын түүхэнд тэмдэглүүштэй үзүүлэлт болоод байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.