Home Спорт Монголын пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс түүхэн хүрэл медаль хүртлээ

Монголын пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс түүхэн хүрэл медаль хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Казахстаны Астана хотод пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав хоног үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Монголын пара жүдо бөхийн баг энэхүү тэмцээнд оролцож, түүхэндээ анх удаа багийн төрлөөс хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтыг гаргалаа.

Манай баг эрэгтэй багийн төрөлд нийт найман орны багуудтай өрсөлдөж, эхний шатанд зохион байгуулагч Казахстаны багт ялагдсан ч дагах тойрогт Энэтхэгийг ялж, хүрэл медалийн төлөө Тайландын багийг буулган авсан юм. Энэ амжилт нь Монголын пара жүдо бөхийн багийн багийн төрлөөс анх удаа ДАШТ-ээс медаль хүртсэн онцгой амжилт болж байна.

Түүнчлэн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа хүрэл медаль хүртсэнээр тус тэмцээний хоёр дахь медалийг Монголын шигшээ баг хүртлээ.

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд Монгол Улсаас “Рио 2016” паралимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдлага дор баг тамирчид оролцжээ. Багийн бүрэлдэхүүнд гурван дасгалжуулагч, нэг эмч, найман тамирчин багтсан бөгөөд ахлах дасгалжуулагчаар дэлхийн хараагүйчүүдийн наадмын алт, мөнгөн медальт А.Мөнхбат, туслахаар С.Ядамдорж ажилласан байна. Мөн пара жүдо бөхийн зөвлөхөөр гавьяат тамирчин Г.Жамсран томилогдсон юм.

Монголын пара жүдочид ирэх долоо хоногт эх орондоо ирэх төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.