Монголын сагсанбөмбөгийн шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатгүй шууд оролцоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын сагсанбөмбөгийн шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатгүй шууд оролцоно

БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон Азийн аварга шалгаруулах сагсанбөмбөгийн тэмцээний “B” дивизионы тоглолт амжилттай өндөрлөж, Монгол Улсын эмэгтэй шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарсан түүхэн амжилт үзүүллээ.

Манай баг хагас шигшээд Тайванийн шигшээ багт хожигдож, хүрэл медалийн төлөө Тайландын багтай өрсөлдөн ердөө зургаан онооны зөрүүтэй ялагдсан юм. Тайванийн баг аваргаар тодорч, 2027 оны ААШТ-ий “A” дивизионд дэвших эрхээ авсан бол Монголын шигшээ баг 2027 онд болох ААШТ-ий “B” дивизионд урьдчилсан шатгүйгээр шууд оролцох эрхтэй боллоо.

Шигшээ багийн амжилтын замнал:

“B” хэсэгт

Күүкийн Аралын багийг хожив

Тайландын шигшээ багийг хожив

Ираны багт хожигдов

Шөвгийн наймд

Казахстаны шигшээ багийг ялж, хагас шигшээд шалгарсан

Хагас шигшээд

Тайванийн багт хожигдсон

Хүрэл медалийн төлөө

Тайландын багт 6 онооны зөрүүтэй хожигдсон

Энэхүү амжилтаараа Монголын сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа ААШТ-ий урьдчилсан шатгүйгээр шууд оролцох эрхийг авч, дараагийн тэмцээний босгыг ахиулж чадлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment