Монголын ширээний теннисчид Азийн аваргад хүч үзнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө

Энэтхэг улсад энэ сарын 11-16-нд ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээн 28 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрэгтэй ангилалд 24, эмэгтэй ангилалд 22 орны шилдэг баг тамирчид оролцохоор бүртгүүлжээ.

Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор дараах зургаан тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

  • Эрэгтэй ангилал:
    • М.Тэмүүлэн
    • М.Манлайжаргал
    • А.Билгүүн
  • Эмэгтэй ангилал:
    • Б.Болор-Эрдэнэ
    • Ө.Балжинням
    • Б.Эгшиглэн

Тэд “Оч” төвд албан ёсны бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд тус тэмцээнээс эхний 12 баг шалгарч, ирэх жил зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах боломжтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй