Итали улсын Есоло хотод энэ сарын 7-ноос 12-ны хооронд болж буй Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож байна. Тус тэмцээнд 84 орны 1186 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 84 тамирчин оролцож буй юм.
Өнөөдрийн байдлаар буюу тэмцээний гурав дахь өдөр Монголын таеквондочид нийт 11 медаль хүртээд байна.
Медаль хүртсэн тамирчид
- Ц. Дэлгэрцэцэг (4th Dan Pattern) — мөнгөн медаль
- Б. Оюунжаргал (3th Dan Pattern) — мөнгөн медаль
- А. Мөнхбаяр (2nd Dan Pattern) — мөнгөн медаль
- М. Мөнхжаргал (1st Dan Pattern) — мөнгөн медаль
- Г. Намуунаа (2nd Dan Pattern) — хүрэл медаль
- И. Тамир (2nd Dan Pattern) — хүрэл медаль
- О. Мөнххүслэн — эрэгтэй 14–15 насны 50 кг жинд хүрэл медаль
- М. Хүслэн, Х. Шинэ-Учрал — эмэгтэй 14–15 насны 50 кг жинд хүрэл медаль
- Д. Түвшинбилэг — U18 насны 45 кг жинд хүрэл медаль
Мөн насанд хүрэгчдийн эрэгтэй багийн “POWER TEST” төрөлд алт, өсвөрийн эмэгтэй багийн түл (tul) төрөлд хүрэл медаль хүртжээ.
Ингэснээр Монголын шигшээ баг Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн байдлаар нийт 11 медальтай байна.