Монголын тэнгэрийн зам дэлхийн зүгт тэлсээр байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монголын тэнгэрийн зам дэлхийн зүгт тэлсээр байна

Монгол Улс дэлхийтэй агаарын замаар холбогдох сүлжээгээ өргөжүүлсээр байна. 2024 онд манай улс 800 мянган гадаадын жуулчин хүлээн авч, агаарын тээврийн салбарт түүхэн дээд амжилт тогтоолоо.

2025 оны байдлаар Монгол Улсад гадаадын 16 агаарын тээврийн компани 22 чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа нь өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт юм. Ингэснээр жуулчид, бизнес эрхлэгчид болон зорчигчдын агаарын замын хүртээмж эрс нэмэгдэж байна.

Шинэ олон улсын нислэгүүд:
Хуаншань (БНХАУ): 7-р сарын 7-ноос 8-р сарын 25-ныг дуустал, даваа гараг бүр нислэг үйлдэж байна.

Токио – Улаанбаатар (United Airlines): 5-р сарын 1-нээс эхэлсэн АНУ-аас Монгол руух анхны шууд нислэг.

Ордос – Улаанбаатар (China United Airlines): 7-р сарын 18-наас долоо хоногт 3 удаа тогтмол нислэг.

Энши (БНХАУ): 7-р сарын 4-нөөс наймдугаар сарын сүүл хүртэл, баасан гараг бүр.

Сингапур: 11-р сарын 4-нөөс эхлэн мягмар, бямба гараг бүр тогтмол нислэг.

Ташкент – Улаанбаатар: 9-р сард эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна.

Чонжу – Мөрөн: 7-р сарын 29-нд анхны олон улсын нислэгийг хийж, тогтмол нислэгийн боломжийг судалж байна.

Орон нутгийн нэмэлт нислэгүүд:
Даланзадгад (Өмнөговь): 8-р сарын 12-26-ны хооронд лхагва, баасан, бямба, ням гараг бүр нэмэлт нислэг.

Мөрөн: 9-р сар дуустал долоо хоногт 2-3 удаа.

Баян-Өлгий: 9-р сар дуустал баасан, ням гараг бүр.

Улаангом: 8-р сарын 2-нд нэмэлт нислэг үйлджээ.

Монгол Улс зөвхөн нийслэл Улаанбаатарт төвлөрөх бус, орон нутгийн нисэх буудлуудаас гадаад руу шууд нисэх боломжийг бүрдүүлснээр бүс нутгийн аялал жуулчлал, бизнес, соёл, боловсролын харилцааг эрчимжүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment