Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно

Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн энэ жил 2025 оны арваннэгдүгээр сарын 6–9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээн нь усан спортын хөгжлийг дэмжих, хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, шилдэг тамирчдыг тодруулах зорилготой бөгөөд дараах насны ангиллаар явагдана.

  • 7–8 нас
  • 9–10 нас
  • 11–12 нас
  • 13–14 нас
  • 15–16 нас
  • 17 ба түүнээс дээш нас

Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчөөр П.Батсайхан ажиллаж байгаа бөгөөд тэрбээр тус холбооны үйл ажиллагаа, тэмцээн уралдааныг олон улсын жишигт хүргэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Сочихэл 31 октября, 2025 - 17:13

Залуучуудыг усан спортод дуртай болгох сайхан арга юм

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй