Монголын эмэгтэй волейболчид Зүүн Азийн АШТ-д оролцохоор бэлтгэл ажилтай байна. Тэмцээн 8-р сарын 26-31-ний өдрүүдэд ХонгКонг улсад зохиогдох бөгөөд энэ удаагийн тэмцээнд зургаан улсын шигшээ багууд хүч үзэх юм.
Зүүн Азийн АШТ-ийн түүхэнд Японы шигшээ баг таван удаа, Хятадын баг дөрвөн удаа, Тайванийн баг гурван удаа түрүүлсэн байна. Харин Монголын багийнхан 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байжээ. Эдгээр тэмцээнийг хоёуланг нь Монгол улс зохион байгуулсан юм.