Монголын волейболын холбооноос баталсан шинэ журмын дагуу Монгол Улсын Үндэсний шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Тус бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт 30 шилдэг тамирчныг нэрлэсэн байна.
“Darkhan Moguls” багийн амжилт
Энэ удаагийн сонгон шалгаруулалтад “Darkhan Moguls” багийн нийт зургаан тамирчин багтсан нь тус багийн тамирчдын ур чадвар, тоглолтын чанар өндөр түвшинд хүрснийг харуулсан томоохон амжилт болж байна.
Шигшээ багт сонгогдсон Darkhan Moguls-ийн тамирчид:
- Эрэгтэй баг:
- Г.Төрмандах
- Т.Пүрэвдорж
- М.Уранбаяр
- Эмэгтэй баг:
- Х.Нэргүй
- С.Булгантамир
- Ж.Энхсоёл
Энэхүү өргөтгөсөн бүрэлдэхүүнээс цаашид олон улсын тэмцээн уралдаанд оролцох үндсэн багийг сонгон шалгаруулах юм.
1 comment
Шинэ бүрэлдэхүүнд амжилт хүсье