Тайландын Бангкок хотноо долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 12-нд болсон боксын U19, U22 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын U22 шигшээ баг нийт нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.
Энэхүү тэмцээнд Казахстан, Узбекистан, БНХАУ, Энэтхэг, Япон, Тайланд зэрэг Азийн шилдэг боксчид хүч үзэж, финалын шатанд Монголын тамирчид ч багтсан нь онцлог байлаа.