Moody’s: Монголын зээлжих зэрэглэл “B1” хэвээр

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол

Олон улсын санхүүгийн үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В1” түвшинд, тогтвортой төлөвтэйгээр хэвээр үлдээсэн тухай тайлангаа танилцууллаа. Тус байгууллага дотоод, гадаад нөхцөл байдлыг харгалзан үнэлгээнд өөрчлөлт хийх шаардлагагүй гэж дүгнэжээ.

Үнэлгээг хадгалах шийдвэрт уул уурхайн салбарын тогтвортой байдал, дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төлөв голлон нөлөөлсөн байна. Мөн зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондоор дахин санхүүжилт хийсэн нь төсвийн дарамтыг бууруулж, ойрын эрсдэлийг багасгасан гэж үзжээ.

Эдийн засгийн өсөлт эрчимжиж, өнгөрсөн онд 6.9% хүрсэн бөгөөд энэ онд ч ижил түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Үүнд нүүрс, зэсийн экспортын нэмэгдэл, “Оюутолгой” төслийн олборлолтын өсөлт чухал нөлөө үзүүлж буйг онцолсон байна.

Гэсэн хэдий ч дараах сул талууд хэвээр байгааг тайланд дурджээ:

  • Эдийн засгийн бүтэц төрөлжөөгүй
  • Гадаад өрийн дарамт өндөр
  • Төлбөрийн чадвартай холбоотой эрсдэл оршсоор байна

Түүнчлэн Засгийн газрын өр нэмэгдэх хандлага үргэлжилбэл цаашид төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг “Moody’s” агентлаг анхааруулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй