Монголын бүжгийн урлагийн шилдгүүдийн нэг болох “Moon Dance” хамтлаг энэ онд 11 дэх удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ХБНГУ-ыг зорилоо. Тэд энэ удаад зөвхөн латин формэйшн төрлөөр бус, анх удаа стандарт формэйшн төрлөөр ч дэлхийн аваргад оролцохоор баг бүрэлдэхүүнээрээ аяны замд гарсан байна.
Тэмцээний хуваарь:
- Дэлхийн аварга – Стандарт формэйшн төрөл: 2025.12.06 | ХБНГУ
- Дэлхийн аварга – Латин формэйшн төрөл: 2025.12.13 | Австри улс
“Moon Dance” хамтлаг нь олон улсын хэмжээний тэмцээнд тасралтгүй 10 гаруй жил оролцож, Монголын бүжгийн урлагийн нэрийг дэлхийд гаргасан хамтлаг юм. Тэд энэ жил хоёр төрлөөр зэрэг өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж, Монголын формэйшн бүжгийн урлагийг шинэ түвшинд гаргах зорилт тавьжээ.