Home Гадаад мэдээ Москвад Ялалтын баярын үеэр халдвал Киевийг үнсэн товрог болгоно гэж ОХУ-ын шинжээч хэллээ

Москвад Ялалтын баярын үеэр халдвал Киевийг үнсэн товрог болгоно гэж ОХУ-ын шинжээч хэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ялалтын өдөр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-нд Улаан талбайд болох Ялалтын баярын арга хэмжээний үеэр гурван хоног гал зогсоохоо зарласан. Харин Украины талаас гал зогсоох тухай ямар ч мэдээлэл гаргаагүй ч, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баярын парадад оролцож байгаа гадаадын төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангах боломжгүй гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын цэргийн шинжээч Михаил Ходаренок “Хэрэв 9-нд Улаан талбайд халдлага гарвал ердөө нэг минутын дараа Киев үнсэн товрог болно. Энэ бол дайны явцад хараахан тохиолдоогүй зүйл байх болно. ОХУ бүх цэргийн хүчээ ашиглан Х-101, Х-555 пуужингууд, Тэнгисийн цэргийн Калибр-ПЛ, Калибр-НК пуужингууд, Искандер-М цогцолбор, дронууд зэрэг хүчтэй довтолгоо хийх болно” гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Украины тал Улаан талбайд халдлага хийхгүй байх хамгийн баталгаатай хүчин зүйл нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин гэж үзэж байна. Учир нь дэлхийд хамгийн хүчирхэг армитай Хятад улс ямар хариу арга хэмжээ авахыг таахад хэцүү юм.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.