Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) 2025 оны аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг нийтэлжээ. Энэ сард олон нийтийн хүсэн хүлээдэг томоохон тэмцээнүүд болохоор байна.
Барилдааны хуваарь:
- 10-р сарын 04–05 — Унгар, Будапешт
Европын аварга шалгаруулах барилдаан - 10-р сарын 05 (Ням) 13:00
Ахмад бөхчүүдийн барилдаан - 10-р сарын 11 (Бямба) 13:00
Баянгол дүүргийн 60 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан - 10-р сарын 17 (Баасан) 13:00
МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан - 10-р сарын 18 (Бямба) 11:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан - 10-р сарын 20 (Даваа) 19:00
“Алтан цом-2025” барилдааны багийн сугалаа - 10-р сарын 21 (Мягмар) 10:00 — Хэнтий аймаг, Өндөрхаан хот
Өсвөр үе (16–18 нас), залуучууд (19–20 нас)-ын Улсын аварга шалгаруулах барилдаан - 10-р сарын 22 (Лхагва) 10:00 — Хэнтий аймаг, Өндөрхаан хот
Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан - 10-р сарын 23 (Пүрэв) 10:00 — Хэнтий аймаг, Өндөрхаан хот
Өсвөр, залуучуудын УАШБ-д зориулсан хүчит 64 бөхийн барилдаан - 10-р сарын 24 (Баасан) 10:00 — Хэнтий аймаг, Өндөрхаан хот
Өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан - 10-р сарын 25 (Бямба) 15:00
“Алтан цом”-ын нэгдүгээр тойргийн барилдаан - 10-р сарын 26 (Ням) 15:00
“Алтан цом”-ын нэгдүгээр тойргийн барилдаан
Энэ удаагийн хуваарьт ахмад бөхчүүдийн уралдаанаас эхлээд өсвөр, залуучуудын Улсын аваргууд, мөн “Алтан цом”-ын тэмцээн багтсан бөгөөд бөх сонирхогчдын хувьд аравдугаар сар өргөн цар хүрээтэй барилдаануудтай өнгөрөх нь.

1 comment
Энэ удаагийн барилдаанд ямар шинэ бөхчүүд гарч ирэх бол гэж хүлээж байна