МУГТ Э.Цэндбаатар сарын дараа 14 дэх тулаанаа хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Цэндбаатарын дараагийн тулаан Флоридад болно

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар дараагийн мэргэжлийн боксын тулаанаа хийхээр тов гарлаа.

Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын шилдэг боксчин Галиндотой тулалдаж, оноогоор илт давуугаар ялалт байгуулсан. Энэ нь түүний дараалсан 13 дахь ялалт болж, Хойд Америкийн аваргын бүсээ амжилттай хамгаалсан билээ.

Э.Цэндбаатарын 14 дэх тулаан ирэх арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод болох бөгөөд өрсөлдөгч нь Мексикийн боксчин Брэндон Бенитес. Түүний хувьд мэргэжлийн рингэнд 25 тулаан хийж, 21 ялалт байгуулсан бол Э.Цэндбаатар одоогоор нэг ч ялагдаагүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй