Home СпортМУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 жүдоч Азийн АШТ-д хүч үзнэ

МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 жүдоч Азийн АШТ-д хүч үзнэ

by Саруул Батболд
0 comments
МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх Жүдо бөхийн Азийн АШТ-д хүч үзнэ

2025 оны дөрөвдүгээр сарын 25-27-ны хооронд Тайландын нийслэл Бангкок хотод болох насанд хүрэгчдийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 19 тамирчин хүч үзэхээр болжээ.

Тэмцээнд 30 орны 295 тамирчин оролцохоор мэдүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийг ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нар удирдан оролцоно.

Монголын оролцох бүрэлдэхүүн:

Эрэгтэй жүдочид:

  • 60 кг: Б.Сүхбат
  • 66 кг: Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Л.Анхзаяа
  • 81 кг: О.Шинэбаяр
  • 90 кг: Б.Мөнхбаяр
  • -100 кг: А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун
  • +100 кг: Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаан)

Эмэгтэй жүдочид:

  • 48 кг: Г.Наранцэцэг
  • 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
  • 57 кг: Т.Ариунзаяа
  • 63 кг: МУГТ Л.Энхрийлэн
  • 70 кг: Д.Есүй
  • -78 кг: А.Дуламсүрэн
  • +78 кг: А.Адъяасүрэн

Монголын жүдо бөхийн Азийн АШТ-ээс хүртсэн амжилтууд:

Монголын жүдочид тус тэмцээнээс нийт 26 алтан медаль хүртээд байгаа бөгөөд тэдгээрээс зарим нь хошой аваргын болзол хангасан билээ. Азийн АШТ-ээс анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртсэн бол сүүлийн алтан медалийг 2024 онд Л.Энхрийлэн, Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр нар авсан юм.

Хошой аваргууд:

  • Х.Цагаанбаатар (2003, 2005)
  • Х.Эрдэнэт-Од (2001, 2005)
  • П.Лхамдэгд (2011, 2012)
  • М.Уранцэцэг (2012, 2017)

Тэмцээний үеэр багийн барилдаан, жингийн төрөл тус бүрд Монголын жүдочид чансаагаа ахиулж, олимпын эрхийн оноо цуглуулах чухал боломжийг ашиглах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.