Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүү цагдаагийн байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааг уран бүтээлээрээ дамжуулан олон нийтэд таниулсан гавьяаг нь үнэлж, Цагдаагийн ерөнхий газраас “Монгол цагдаа” хүндэт медаль хүртжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн сошиал хуудсаар дамжуулан сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд:
“Өнөөдөр сайхан өдөр байлаа. “Хавтаст хэрэг” уск-ны хамт олны маань хөдөлмөрийг үнэлж манайхан шагнууллаа. Миний хувьд Цагдаагийн ерөнхий газраас “Монгол цагдаа” хүндэт медиалаар шагнагдлаа. Цагдаагийн ерөнхий газар, Hulegu Pictures, Nomiada Pictures-ийн хамт олондоо баярлалаа” хэмээн бичжээ.
С.Өлзийхүүгийн оролцсон “Хавтаст хэрэг” уран сайхны кино нь цагдаагийн алба хаагчдын өдөр тутмын ажил, хүний эрх, шударга ёсны төлөөх тэмцлийг бодит түүхээс сэдэвлэн өгүүлсэн бүтээл юм. Тус киноны уран бүтээлчид нийтээрээ цагдаагийн байгууллагын талархлыг хүлээж, шагнагдсанд олон нийт талархалтай хандсаар байна.