Япон улсын Цүмагой цанын баазад зохион байгуулагдсан цастай уулын гүйлтийн Ази, Номхон далайн анхдугаар аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчин Н.Лувсаншарав хос алтан медаль хүртэж, тивийн анхны тэмцээнийг гайхамшигтай амжилтаар эхлүүллээ.
2023 оны залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын аварга Н.Лувсаншарав уг тэмцээнд:
- Вертикал төрөлд (3.5 км, 610 м өндөр) 28 минут 10 секундийн амжилтаар тэргүүн байрт орж анхны алтан медалиа хүртсэн бол,
- Классик төрөлд (10 км, 850 м өндөр) 52 минут 02 секундээр дахин түрүүлж хоёр дахь алтан медалиа хүртэв.
Түүний энэхүү амжилт нь Монголын уулын гүйлтийн спортыг Ази тивд амжилттай сурталчилсан онцлох үр дүн боллоо.