Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Энэ жил долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд нийт найман хоног амрах хуультай. Тэгвэл баярын өдрүүдэд эрүүл мэндийн салбар, тэр дундаа дархлаажуулалтын үйл ажиллагаа бүрэн зогсохгүй бөгөөд нийт 11 байршилд вакцинжуулалтын баг ажиллах юм.
Эдгээр дархлаажуулалтын цэгүүд нь иргэдэд түргэн шуурхай, саадгүй үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгдөж, ажиллах цагийн хуваарь болон хариуцсан байгууллагуудын холбоо барих мэдээллийг албан ёсоор зарласан байна. Иргэд тухайн байршилдаа хамгийн ойр цэгт хандан өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ дархлааг сэргээх боломжтой.
Тус мэдээллийг ЭМЯ-наас график хэлбэрээр олон нийтэд хүргэсэн бөгөөд дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай хүмүүс урьдчилан төлөвлөж очихыг уриалж байна.
