Нагоя башё: 40 настай Тамавашигийн түүхэн амжилт, Хоошёорюү бэртэл авсан онцгой тэмцээн

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Нагоя башё: 40 настай Тамавашигийн түүхэн амжилт, Хоошёорюү бэртэл авсан онцгой тэмцээн

Нагоя башё 2025 оны долдугаар сарын 27-нд өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн монгол бөхчүүдийн хувьд хүлээлт, уналт, бахархал, түүхэн амжилтаар дүүрэн байв.

Хоошёорюү — Тэмцээн дундаас хасагдсан ёкозүна

Ёкозүна Хоошёорюүгийн хувьд хамгийн харамсалтай мэдээ ирсэн. Тэрбээр зүүн шилбэний шөрмөс суналт, зөөлөн эдийн гэмтэл, хөлийн эрхий хурууны гэмтлийн улмаас 1-4-10 гэсэн үзүүлэлттэйгээр тэмцээнээс гарч, нэг сарын хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.

Киришима — Сэкивакегийн бүдэг төгсгөл

Сэкиваке Киришима 8 даваа, 7 унаатайгаар башёг дуусгасан ч сүүлийн таван өдөр дараалан ялагдсан нь шүүмжлэл дагуулсан. Шинэ ёкозүна болоход хэт ойртсон ч дахин хойшлогдож магадгүй байна.

Тамаваши — 40 насандаа шинэ дээд амжилт

Башёгийн гол од нь Тамаваши байлаа. 11 даваатайгаар “Дайчин барилдаан”-ы шагнал болон кинбоши хүртсэн тэрээр 40 нас, 8 сартайдаа тусгай шагнал авсан хамгийн ахмад бөх болж, Кёкүтэнхогийн өмнөх дээд амжилтыг эвдлээ.

Бусад өндөр зиндааны монголчууд

  • Комүсүби Оошёома: 3-12
  • Маэгашира-3 Оонокацү: 6-9
  • Маэгашира-9 Чиоошёома: 1-14
  • Маэгашира-10 Роога: 7-8

Эдгээр бөхчүүдийн дунд өндөр амжилт гаргасан хүн тун цөөн байв.

Жюүрёо зиндаанд

  • Б-3 Тамашёохо (Э.Энхманлай): 6-9
  • З-10 Б.Миторюү: 0-5-10 (өвчнөөр мэс засалд орсон)

Макүшита зиндаанд шинэ амжилтууд

  • З-1 Кёкүкайюү (Ш.Далайбаатар): 5-2
  • З-3 Асахакүрюү (Р.Жамъянтогтох): 7-0 — Жюүрёод дэвших нь тодорхой болсон.
  • З-21 Сэйхакүхо (Ө.Демиджамц): 5-2
  • З-45 Хокүтэнкай (Г.Сүхбат): 5-2

Ирээдүйн одод

Харьяалал багатай ч ирээдүйтэй бөхчүүдийн тоонд Тэнросей С.Лувсангомбо (6-1), Саданохікарі Д.Наранцогт (4-3) болон Котокэнрюү Г.Билгүүн (4-3) зэрэг бөхчүүд багтаж байна.


Монгол бөхчүүдийн дүн (тойм):

  • Ёкозүна: Хоошёорюү – 1-4-10 (гэмтэл)
  • Сэкиваке: Киришима – 8-7
  • Комүсүби: Оошёома – 3-12
  • Маэгашира:
    • Оонокацү (М-3) – 6-9
    • Тамаваши (М-4) – 11-4
    • Чиоошёома (М-9) – 1-14
    • Роога (М-10) – 7-8
  • Жюүрёо:
    • Тамашёохо (Б-3) – 6-9
    • Миторюү (З-10) – 0-5-10
  • Макүшита:
    • Кёкүкайюү – 5-2
    • Асахакүрюү – 7-0
    • Деванорюү – 2-5
    • Казэноүми – 2-5
    • Котокэнрюү – 4-3
    • Сэйхакүхо – 5-2
    • Дайшёохо – 1-6
    • Саданохікарі – 4-3
    • Хокүтэнкай – 5-2
    • Госейзан – 2-5
  • Санданме:
    • Сачинофүжі – 0-1-6
    • Тэнросей – 6-1
  • Маэзүмо:
    • Тацүбаяма (Мөнх-Ердэнэ Буянтогтох) – 1-1

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment