Налайхын наадамд шуугиан тарьсан даваа: Улсын цолтой 11 бөх хоёрын даваанд өвдөг шороодов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Налайхын наадамд шуугиан тарьсан даваа: Улсын цолтой 11 бөх хоёрын даваанд өвдөг шороодов

2025 оны Налайх дүүргийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан өнөөдөр өрнөлтэй, дуулиантайгаар зохион байгуулагдаж байна. Энэ жилийн наадамд улсын болон бүс, орон нутгийн алдар цолтой нийт олон арван хүчтэй бөх зодоглосон ч хоёрын даваанд ноцтой хожигдлууд ар араасаа гарч, бөх сонирхогчдын дунд багагүй шуугиан тариад байна.

Энэ удаад нийт 40 улсын цолтой бөх зодоглосноос 11 нь хоёрын даваанд аймаг, сум, цэргийн цолтой залуу хүчтэнүүдэд ялагдаж, наадмын дэвжээг орхиход хүрлээ. Энэ нь нэг талаар шинэ үеийн залуу бөхчүүдийн бяр тэнхээ, ирээдүйд түрэн гарч ирэх чадварыг харуулсан үйл явдал болов.

Хоёрын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөхчүүд:

  • Улсын гарьд Ш.Жаргалсайхан – сумын заан Д.Далайбаярт
  • Улсын начин Ж.Бат-Эрдэнэ – Ц.Галсансанжаад
  • Улсын начин Д.Баасандорж – М.Нармандахад
  • Улсын начин Б.Батмөнх – Б.Цагаанбандид
  • Улсын начин Серик – Ц.Нямсүрэнд
  • Улсын харцага Ш.Уламбаяр – Д.Төгс-Эрдэнэд
  • Улсын харцага Н.Батзаяа – Х.Хажыхалид
  • Улсын начин И.Ёндонсамбуу – Н.Ширчинхүүд
  • Улсын начин Р.Ганхуяг – О.Баяржаргалд
  • Улсын начин Н.Мустафа – Ө.Батсуурьд
  • Улсын начин Ч.Батчулуун – Т.Батсүрэнд

Хоёрын даваанд ийм олон улсын цолтой бөх хожигдсон нь өнгөрсөн жилүүдийн наадмуудтай харьцуулахад нэлээд онцлог үзүүлэлт болж байна. Барилдаан одоо ч үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн улсын цолтонгууд цааш өрсөлдөхөөр тунаж үлджээ.

Шинэ залуу хүчтэнүүдийн амжилт, туршлагатай бөхчүүдийг даван гарч буй үзүүлэлт нь энэ жилийн наадамд шинэ аваргууд төрөх өндөр магадлалтай байгааг харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment