“NAN” нярайн сүүн тэжээлийг зах зээлээс яаралтай эргүүлэн татаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
NAN

Nestlé корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор “Маркет Гейт” компаниас зарим нэр төрлийн “NAN” сүүн тэжээлийг худалдаанаас эргүүлэн татах болсноо зарлалаа. Бүтээгдэхүүний найрлагад цереулид токсин илэрсэн байх магадлалтай гэж үзсэн тул хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шуурхай шийдвэр гаргасан байна.

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн тодорхой код болон үйлдвэрлэсэн хугацаатай дараах бүтээгдэхүүнүүдэд хамааралтай:

  • NAN 1 Optipro (800 грамм болон 400 грамм хэмжээтэй)
  • NAN Supreme (800 грамм хэмжээтэй)
  • NAN 2 Optipro (800 грамм болон 400 грамм хэмжээтэй)
  • PRE-NAN (400 грамм хэмжээтэй)

Дээрх жагсаалтад орсон цуврал бүтээгдэхүүнүүдийг борлуулж буй аж ахуйн нэгж, худалдааны цэгүүд борлуулалтаа нэн даруй зогсоох шаардлагатай. Импортлогч компанийн зүгээс эдгээр бүтээгдэхүүнийг буцаан авч байгаа бөгөөд холбогдох мэдээ тайланг 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ирүүлэхийг мэдэгдлээ. Барааг буцаах болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Маркет Гейт” ХХК-ийн төлөөлөгчидтэй холбогдохыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй