Нарны гадаргуу дээр хоёр идэвхтэй бүс болон асар том плазмын үүл нэгдэж, “инээмсэглэж буй төрх”-ийг үүсгэсэн байна. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын хүрээлэнгийн Нарны одон орны лабораториос энэхүү сонирхолтой үзэгдлийн талаар мэдээллээ.
Одон орон судлаачдын тэмдэглэснээр, одоогийн байдлаар Нар нь 1.5 сая км-ийн хэмжээтэй “асар том инээмсэглэл” мэт харагдаж байна. Нарны “нүд”-ийг тус бүр нь манай дэлхийгээс 10 дахин том хэмжээтэй хоёр идэвхтэй бүс бүрдүүлж байгаа бол “инээмсэглэл”-ийг 0.5 сая км-ийн урттай “протуберанц” буюу плазмын асар том үүл үүсгэжээ.
Энэхүү ер бусын төрх бүхий Нарны тал нь яг одоо Дэлхий рүү харан байрлаж байгаа юм. Сонирхолтой нь Наранд хамгийн ойр орших Буд, Сугар, Ангараг гарагууд Нарны нөгөө талд байрлаж байгаа тул энэхүү “инээмсэглэл”-ийг харах боломжгүй байгаа аж.
Хэдийгээр энэ нь хөгжилтэй харагдаж байгаа ч идэвхтэй бүсүүд болон протуберанцууд нь Нарны идэвхжил өндөр байгааг илтгэдэг бөгөөд энэ нь Дэлхийн соронзон мандалд нөлөөлж, соронзон шуурга үүсгэх магадлалтай байдаг.