Нарших үед юу хийх хэрэгтэй вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Нарших үед юу хийх хэрэгтэй вэ?

Хэт халуун өдрүүдэд нарших эрсдэл нэмэгддэг тул урьдчилан сэргийлэх нь чухал. Ялангуяа хүүхэд, өндөр настай хүн, даралт ихсэх болон зүрх судасны өвчтэй иргэд, чихрийн шижинтэй хүмүүс анхааралтай байх шаардлагатай.

Наршихаас сэргийлэх зөвлөмж:

  • Нарны шууд тусгалаас хамгаалахын тулд малгай өмсөх, шүхэр барих
  • Шингэн усыг тогтмол уух
  • Хэт халуун үед нарны хэт ягаан туяанд удаан байхгүй байх
  • Гэрээс гарахгүй байхыг аль болох хичээх

Наршсан байж болзошгүй шинж тэмдгүүд:

  • Толгой эргэх, өвдөх
  • Бие сулрах, тамирдах
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Амьсгаа давчдах, багтарч эхлэх
  • Царай цонхийж, хөлөрч улайх
  • Дотор муухайрах, бөөлжис хүрэх
  • Хөлс ихсэх эсвэл бүрмөсөн гарахаа болих
  • Хөдөлгөөн саарч, сульдах

Наршсан тохиолдолд авах арга хэмжээ:

  • Хүндрэлтэй хүнээ сэрүүхэн, тайван газар аваачиж амраах
  • Бүлээн шингэн (ус, цай гэх мэт) бага багаар уулгах
  • Арьсны нимгэн хэсгүүдэд (дух, суга, хүзүү, тохойны дотор тал) хүйтэн жин тавих
  • Цусны эргэлтийг сайжруулахын тулд зөөлөн иллэг хийх
  • Хэрвээ шинж тэмдгүүд намдахгүй байвал яаралтай эмнэлэгт хандах

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment