Өнөөдөр PGL Astana 2025 тэмцээний хүрээнд явагдаж буй NaVi vs The MongolZ багуудын халуухан тулаан Монгол Улсад урьд өмнө байгаагүй хэмжээний анхаарал татаж байна. Статистик мэдээллээс үзвэл, Монгол Улсын хүн амын ойролцоогоор 1.5 хувь буюу 50,000 гаруй хүн энэ тоглолтыг нэгэн зэрэг шууд дамжуулалтаар үзэж байгаа нь асар өндөр үзүүлэлт юм.
Монголын нийт хүн амыг 3.4 сая орчим гэж үзвэл энэ тоо нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр бөгөөд цөөн хүн амтай улсын хувьд esports-ийн хандалтын хувиар дэлхийн рекордыг эвдэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Esports-ийн шүтэн бишрэгчид цахим сүлжээнд “Бүтэн улс энэ тоглолтыг үзэж байна” хэмээн хошигнож, “Энэ тоглолт үндэсний хэмжээний үйл явдал боллоо” гэж бичицгээж байна. The MongolZ багийн дэлхийн шилдгүүдийн нэг болох NaVi-тай хийж буй энэхүү тулгаралт нь зөвхөн спортын бус, үндэсний бахархлын шинж чанартай болж хувирсан нь ийнхүү олон хүнийг татах гол шалтгаан болжээ.
Мэргэжилтнүүд энэ үзүүлэлтийг “esports дэх харьцангуй хандалтын шинэ рекорд” хэмээн нэрлэж, улс орон бүрийн хүн амтай харьцуулсан спортын шууд дамжуулалтын тоон дунд онцгой тохиолдол хэмээн дүгнэж байна.