NCAA-гийн шинэ улиралд Ш.Энхийн-Одын баг ялалт байгууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ш.Энхийн-Одын

АНУ-ын Үндэсний Сагсан бөмбөгийн коллежийн лиг (NCAA)-ийн 2025–2026 оны шинэ улирал өнөөдөр, 2025 оны 11 дүгээр сарын 5-нд албан ёсоор эхэллээ.

Монголын анхны NCAA тоглогч Ш.Энхийн-Од энэ жил Өмнөд Каролинагийн “Gamecocks” багийнхаа төлөө дөрөв дэх улирлаа эхлүүлж байна.

Шинэ улирлын нээлтийн тоглолтод Өмнөд Каролинагийн баг Хойд Каролинагийн A&T багийг 91:72-оор буулган авч, улирлаа ялалтаар эхлүүлэв.

Ш.Энхийн-Одын үзүүлэлт:

  • Талбайд нийт 21 минут тоглосон
  • 4 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн

Өмнөд Каролинагийн тоглогчдын амжилт:

  • Мийчи Жонсон — 14 оноо
  • Нордин Капик — 13 оноо
  • Коби Нокс — 12 оноо
  • Эли Эллис, Элижа Стронг — тус бүр 11 оноо

Хойд Каролинагийн A&T багаас:

  • Люрон Уолкер — 22 оноо
  • Льюс Уолкер — 16 оноо авч, багаа тэргүүлсэн байна.

Ингэснээр Монголын залуу тамирчин Ш.Энхийн-Од NCAA-гийн шинэ улирлаа амжилттайгаар, багийнхаа ялалттай хамт эхлүүллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй