Нетаньяху: Израиль Газын зурвасыг бүрэн хяналтдаа авна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Нетаньяху: Израиль Газын зурвасыг бүрэн хяналтдаа авна

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өчигдөр Fox News сувгийн сэтгүүлч Билл Хеммерт ярилцлага өгөх үеэрээ Газын зурваст цэргийн хяналтаа тогтоох зорилготойгоо илэрхийлэв. Израиль болон Палестины хооронд хоёр жил гаруй үргэлжилж буй цус урсгасан мөргөлдөөн, олон улсын зүгээс ирж буй шүүмжлэл улам ширүүсч байгаа ч тус улсын эрх баригчид стратегийн шинэ алхам хийхээр төлөвлөжээ.

Нетаньяху ярилцлагынхаа үеэр “Бид аюулгүй байдлын бүс бий болгохыг хүсэж байна. Төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж, Газын зурвасын хяналтад орсон эсэхийг батлаагүй ч Израилийн цэргийн оролцоог нэмэгдүүлэх санааг ил тод илэрхийлсэн юм.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Израилийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын өмнө хэлэлцэгдсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэргийн хяналтад хэсэгчлэн авах, энэхүү үйл явцыг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар тусгагдсан байжээ. Үүний хүрээнд тодорхой бүс нутгийн палестин иргэдийг нүүлгэн шилжүүлэх урьдчилсан анхааруулга өгч, цэргийн ажиллагаанаас өмнө хэдэн долоо хоногийн хугацаа олгох хувилбар судлагдаж байгаа аж.

Израилийн энэхүү алхам нь бүс нутгийн хямралтай нөхцөл байдалд цоо шинэ түвшний хариу үйлдэл болж болзошгүйг олон улсын ажиглагчид онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment