Нидерланд улсад Nestle-ийн үйлдвэрлэсэн хүүхдийн сүүн тэжээлийг хэрэглэсний дараа нялх хүүхдүүдийн бие муудсан дор хаяж дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна.
Medee.news агентлаг RTL телесувгийг иш татан мэдээлснээр, дөрвөн эцэг эх хүүхдүүдээ Nestle-ийн бүтээгдэхүүнээр хооллосны дараа бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн хэмээн эмчид ханджээ. Гэхдээ өвчин болон тухайн бүтээгдэхүүн хоорондын шууд хамаарлыг одоогоор албан ёсоор тогтоогоогүй байгааг онцолсон байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хараат бус Foodwatch байгууллага Европын янз бүрийн орны эцэг эхчүүдээс олон тооны гомдол хүлээн авснаа мэдэгдэв. Жишээлбэл, Нидерландын нэгэн оршин суугчийн хүү Nestle-ийн сүүн тэжээл хэрэглэж эхэлснээс хойш удалгүй бие нь тавгүйрхжээ. Эцгийнх нь хэлснээр, хүүхэд суулгаж, сульдан, хоолонд дургүй болсон байна. Эмч нар хоолны хордлого үүсгэдэг токсин ялгаруулдаг Bacillus cereus бактериар халдварласан байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.
Хүүхдийн сүүн тэжээлийн зарим дээжнээс уг бактерийн ул мөр илэрсэн нь Nestle компани бүтээгдэхүүнээ зах зээлээс томоохон хэмжээгээр эргүүлэн татах шалтгаан болжээ. Компанийн төлөөлөгчид үүссэн нөхцөл байдалд харамсаж байгаагаа илэрхийлээд, бүтээгдэхүүний аюулгүй байдал нь тэдний нэн тэргүүний зорилт гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.