Home НийгэмНийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаар ажиллаж байна

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаар ажиллаж байна

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Шинэ цахилгаан станцууд

Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар хангаж, дунджаар 1245 МВт ачааллыг эрчим хүчний системд “үүрч” байдаг. Харин 2023–2024 оны өвөл нийслэлийн эрчим хүчний системд 200 МВт чадлын дутагдал үүссэн ч, богино хугацаанд хоёр шинэ цахилгаан станцын ачаар энэ асуудал шийдэгдсэн байна.

Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц болон Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц нь 2024 оны арванхоёрдугаар сараас эхлэн төвийн эрчим хүчний системд албан ёсоор нийлүүлэлт хийж эхэлсэн. Ингэснээр өмнөх дутагдалтай хэрэглээг бүрэн нөхөх боломжтой болсон юм.

Өнөөдрийн байдлаар Багануурын батарей хуримтлуурын станц нийт 30.372 сая кВт.цаг эрчим хүч төвийн системд нийлүүлжээ. Тус станц нь шөнийн цагаар эрчим хүч хуримтлуулж, оргил ачааллын үед системд буцаан нийлүүлэх чадвартай, байгальд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэр юм.

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн төлөвлөгөө, горимын дагуу ажиллаж, эрчим хүчний захиалгыг 100 хувь хангаж, төвийн бүсийн эрчим хүчний системд тогтвортой, тасралтгүй нийлүүлэлт хийж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Кутуктай 4 июня, 2025 - 16:00

Цахилгааны найдвартай байдал сайжирч байгаад баяртай байна

Reply
Боракчин 4 июня, 2025 - 16:15

Ирээдүйд илүү тогтвортой, цэвэр эрчим хүч хэрэгтэй шүү дээ

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.