Нийслэлийн хүнсний захууд дахь үнэ: Монгол лууван 1.6 хувиар хямдарчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол луувангийн үнэ 1.6 хувиар буурчээ

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвд 36 төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар танилцууллаа. Ажиглалтаас харахад зарим нэрийн барааны үнэ буурсан бол зарим нь өсөлттэй байв.

Махны үнэ өмнөх долоо хоногийн түвшнээс бага зэрэг өөрчлөгджээ. Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16,641 төгрөгийн үнэтэй байгаа бол үхрийн ястай мах 20,746 төгрөгөөр худалдаалагдаж байна. Үхрийн махны бүлэгт дараах өөрчлөлт гарсан:

  • Үхрийн ястай мах 0.4 хувиар буурч 20,746 төгрөг болсон
  • Үхрийн цул мах 0.3 хувиар буурч 24,171 төгрөгт хүрсэн

Гурилын үнэ ч мөн хэвийн түвшнээ хадгалж байна. “Алтан тариа” брэндийн нэг кг савласан гурилын хувьд:

  • Дээд зэрэг – 3,435 төгрөг
  • I зэрэг – 2,459 төгрөг
  • II зэрэг – 1,389 төгрөг

Харин “Барс” худалдааны төвд энэ брэндийн үнэ илүү хямд байна. Тодруулбал:

  • Дээд зэрэг – 3,200 төгрөг
  • I зэрэг – 2,400 төгрөг
  • II зэрэг – 1,500 төгрөг

Хүнсний ногооны худалдаанд дараах өөрчлөлт ажиглагдав. Өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Монгол лууван 1.6 хувиар буурч 2,962 төгрөг болсон
  • Монгол байцай 1.6 хувиар өсч 3,547 төгрөгт хүрсэн
  • Монгол төмс 2.2 хувиар хямдарч 2,462 төгрөг болжээ
  • Харин хүрэн манжин, монгол сонгины үнэ тогтвортой байна

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй