Нийслэлийн усны хэрэглээг хянах цахим систем энэ онд бүрэн нэвтэрнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Нийслэлийн усны хэрэглээг хянах цахим систем энэ онд бүрэн нэвтэрнэ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усны салбарт шинэчлэл хийгдэж байна. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн усны хэрэглээ, тариф, төлбөртэй холбоотой мэдээллийг нэг дороос авах боломжтой “Ус хэрэглэгчийн цахим систем”-ийг энэ онд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хэрэгжилтийн явц одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд системд холбогдох дата мэдээллийг оруулах ажил ид үргэлжилж байна. Уг системийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүрэн хүлээлгэн өгөх төлөвтэй байна.

Шинэ систем нэвтэрснээр нийслэлийн иргэд усны хэрэглээ, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлд шуурхай хандах боломжтой болж, усны салбарын үйлчилгээ илүү чанартай, ил тод, хүртээмжтэй болох юм.

Цахим системийг хөгжүүлж буй “Аствишн” ХХК дараах үндсэн хэсгүүдийг боловсруулж байна. Үүнд:

  • Хэрэглэгчийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт болон системийн хөгжүүлэлт
  • Төлбөр тооцооны системийн боловсруулалт
  • Хэрэглэгчдэд зориулсан портал системийн бүтээл
  • Нэгдсэн дуудлагын төв, санал гомдол хүлээн авах дэд бүтэц

Төслийн хүрээнд системийн найдвартай ажиллагааг хангахын тулд хууль, эрх зүйн орчныг нарийвчлан судалж буйг Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал дараах байдлаар онцолсон юм.

“Системийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хууль, эрх зүйн орчны судалгаа өндөр түвшинд хийгдэж байгаа.”

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment