“Ноорог”-ийн О.Уламсайханыг 10.4-өөр яллагдагчаар татаж шүүхэд шилжүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Ноорог”-ийн О.Уламсайханыг 10.4-өөр яллагдагчаар татаж шүүхэд шилжүүллээ

Яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд хүргүүлжээ

“Ноорог” медиа агентлагийн гүйцэтгэх захирал О.Уламсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх зүйл ангиар яллагдагчаар татсан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гараагүй гэж мэдээлжээ.

Сайд асны 2025 оны гуравдугаар сарын тайлбар

Энэ хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл 2025 оны гуравдугаар сард мэдээлж байв. Тухайн үед О.Алтангэрэл хэлэхдээ “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны есдүгээр сарын 6-нд “Гэртээ боомилж нас барсан байдалтай эмэгтэй байна” гэх дуудлага ирүүлснийг хүлээн авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс 2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид хоблогдуулан Эрүүгийн хуулийнтусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж байна” гэж байлаа.

Ялын хүрээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2-8 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай гэж мэдээлэлд дурджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй