Норвегийн уулын цаначин Фредрик Меллер Италид болж буй Олимпын наадмын хурдны буултын тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр унаж, нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргэгдлээ.
Medee.news сайтаас мэдээлснээр, энэ тухай Норвегийн NRK телевиз дамжуулсан байна. Мэдээлэлд дурдсанаар, тамирчин мөрөндөө гэмтэл авсан бөгөөд ухаантай байгаа аж.
Меллер сүүлийн хэдэн сарын дотор ийнхүү хоёр дахь удаагаа нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэж байгааг онцолжээ. Тэрээр 2025 оны 12 дугаар сард Италийн Валь-Гардена дахь Дэлхийн цомын шатны тэмцээний үеэр унаж, биеийн хэд хэдэн хэсэгтээ зөөлөн эдийн гэмтэл авч, хоёр шүдээ алдаж байсан юм.
1 comment
Олимпын бэлтгэл ямар хүнд байдгийг харуулж байна