Налайх дүүрэгт болсон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Төв аймаг “Уухайн түрлэг” отгийн тоглолтоор оролцож, нутгийнхаа өв соёл, онцлогийг олон улсын зочдод сурталчиллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Төв аймгийн уран бүтээлчид соёлын биет бус өвийн олон төрөл, угсаатны уламжлалыг танилцуулж, зан үйлийн тоглолт, язгуур урлагийн үзүүлбэр, гар урлалын үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулжээ.
Соёл, ёс заншлаа харуулсан гэр үзэсгэлэнд нутгийн гар урчуудын 80 гаруй бүтээл дэлгэгдэж, 40 өвлөн уламжлагч оролцсон байна.