2025 оны “Оюуны наадам”-ын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Улаанбаатар болон орон нутгийн 33 салбараас шалгарсан шилдэг 118 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний үеэр Монголын оюун ухааны академийн Багануур салбарын “Боловсрол” сургуулийн сурагч О.Наранзул нийт 9636 оноогоор түрүүлж улсын аварга болсон төдийгүй нэг дор Дэлхийн 5 шинэ дээд амжилтыг тогтоож, түүхэн амжилт гаргалаа.
Түүний тогтоосон дээд амжилтууд:
- Олон багц хөзөр — 587 хөзөр (11 багц 15 ширхэг) — Дэлхийн рекорд
- Тооны марафон (15 мин) — 1278 цифр — Өсвөрийн дэлхийн рекорд
- Хурдны тооны марафон (5 мин) — 538 цифр — Өсвөрийн дэлхийн рекорд
- Хийсвэр зураг — 983 зураг — Өсвөрийн дэлхийн рекорд, Улсын рекорд
- Хоёртын тоолол — 1800 цифр — Дэлхийн рекорд
О.Наранзулын энэ ялалт нь зөвхөн Монголын оюуны спортын нэр хүндийг өргөснөөр зогсохгүй, дэлхийн ой тогтоолтын түүхэнд шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болж байгааг тэмдэглэжээ.
2 комментария
Хөөх, дэлхийн таван дээд амжилт үнэхээр гайхалтай! Би эдгээр хүмүүсээр бахархаж байна
Энэ бол агуу ялалт юм