О.Сүлдхүү дэлхийн аварга Ахмед Усмановтой халз барилдана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
О.Сүлдхүү дэлхийн аварга Ахмед Усмановтой халз барилдана

Монголын чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Сүлдхүү ирэх сарын 8-нд ОХУ-ын Москва хотод болох “PWL 10” мэргэжлийн бөхийн тэмцээнд дэлхийн аварга Ахмед Усманов-той халз барилдахаар болжээ. Тус тэмцээн нь “Динамо” волейболын ордонд болох бөгөөд дэлхийн шилдэг бөхчүүдийг нэг дор цуглуулж байгаа юм.

Топ бөхчүүд нэг дор

Энэхүү тэмцээнд Олимпын хошой аварга Абдулрашид Садулаев, Кыргызстаны Олимпын хошой медальт Акжол Махмудов, АНУ-ын дэлхийн шинэ аварга Захид Валенсия, Олимпын аварга Юи Сусаки, Парисын олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Нонока Озаки, мөн манай улсын гавьяат тамирчин Т.Тулга зэрэг дэлхийн хэмжээний бөхчүүд зодоглоно.

Монгол, Дагестаны халз барилдаан

Тэмцээний хамгийн анхаарал татсан барилдаануудын нэг нь Монголын төлөөлөл О.Сүлдхүү болон Дагестаны хүчтэн, дэлхийн аварга Ахмед Усманов нарын халз барилдаан юм. Усманов нь 2023 оны дэлхийн аварга, Европын хоёр удаагийн аварга, Дэлхийн цомын эзэн бөгөөд энэ жил ОХУ-ын Гавьяат тамирчин цол хүртжээ.

Тэмцээний танилцуулгад “Азийн АШТ-ий хошой медальт О.Сүлдхүү болон дэлхийн аварга Усманов нар хоёулаа Парисын ДАШТ-д амжилт дутмаг барилдсан. Монгол бөх тавдугаар байрт, харин Усманов дагах барилдаанд ялагдсан. Тэд “PWL 10”-д ялалт байгуулж, улирлаа амжилттай өндөрлүүлэх зорилготой байна” гэж онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй