О.Тэмүүлений хөрөнгө хууль бус биш гэдэг батлагдлаа: АТГ-ын шуурхай илрүүлэлт!

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
О.Тэмүүлений хөрөнгө хууль бус биш гэдэг батлагдлаа: АТГ-ын шуурхай илрүүлэлт!

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотой цахим орчин, хэвлэл мэдээлэлд гарсан мэдээлэл, иргэд болон хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг нэгтгэн Авлигатай тэмцэх газраас шалгалт явуулжээ.

Тэгвэл шалгалтын үр дүнг АТГ-аас мэдэгдэхдээ О.Тэмүүлений зардал гаргасан хөрөнгө орлогын эх үүсвэр хууль ёсны болохыг баталсан байна.

“Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш хэмээн тодотгосон байна.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа хэмээн мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment