Ноорог Креатив Студио ХХК-ийн захирал О.Уламсайхан өнөө өглөө үүрийн 04:00 цагийн үед бусдын халдлагад өртсөн ноцтой хэрэг гарлаа. Хүч хэрэглэсэн халдлагын улмаас тэрбээр хутганы шарх авч, яаралтай эмнэлгийн тусламж шаардсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр түүний зүүн гарын булчинд гүн зүсэлт үүссэн бөгөөд эмч нар биеийн байдлыг “хүнд” гэж үнэлжээ. Одоо Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмч нарын хяналтад байлгаж буй аж.
Цагдаагийн байгууллага уг хэрэгт холбогдох этгээдийг шууд илрүүлж, саатуулсан бөгөөд халдлага гарсан шалтгааныг тодруулах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг маргаан дагасан боломжтой гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа ч албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.
Бид уг асуудлыг цаашид хянаж, шинэ мэдээллийг хүргэх болно.