Oasis хамтлагийн Лондон хотод хийсэн тоглолтын үеэр үзэгч өндрөөс унаж амиа алджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Oasis хамтлагийн Лондон хотод хийсэн тоглолтын үеэр үзэгч өндрөөс унаж амиа алджээ

2025 оны 8-р сарын 4 – Лондон, Их Британи. BBC агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болсон Oasis хамтлагийн тоглолтын үеэр нэгэн үзэгч өндрөөс унаж, нас барсан тухай мэдээлсэн байна.

Лондон хотын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 40 орчим насны эрэгтэй өндөрөөс унаж бэртсэний улмаас амь насаа алдсан байна. Түргэн тусламжийн эмч нар болон цагдаагийн албан хаагчид газар дээр нь хохирогчийг нас барсан гэж тогтоосон байна.

Цагдаагийн газраас мөн энэ хэрэгт мөрдөн шалгах ажлыг Эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтэст шилжүүлэхээр болсон ч энэ үйл явдлыг харсан гэрчүүдийг цагдаагийн байгууллагатай шууд холбогдохыг уриалжээ.

Oasis хамтлаг нь энэхүү золгүй явдлыг “цочирдож хүлээн авсан” бөгөөд талийгаачийн гэр бүл болон найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж, өөрсдийн мэдэгдэл гаргасан байна.

Уэмбли цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс ч мөн талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.

Oasis хамтлаг нь 16 жилийн дараа эргэн нэгдэж, “Live ’25 World Tour” хэмээх дэлхийн аялан тоглолтоо өнгөрсөн сараас эхлүүлээд байгаа бөгөөд энэ сарын дундуур Их Британид хийсэн тоглолтуудыг дуусгаад Канад, АНУ, Мексик, Өмнөд Солонгос, Япон, Австрали, Аргентин, Чили, Бразил зэрэг орнуудад 11-р сар хүртэл аялан тоглох болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment