ОБЕГ 2025 онд шинэ техник, мотоцикл, автомашинуудаар хүч нэмлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ОБЕГ 2025 онд улсын төсвөөр 32 автомашин, 13 гал унтраах мотоцикл авлаа

Монгол Улсын Засгийн газар Онцгой байдлын байгууллагын хүчин чадлыг сайжруулах, техник тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 2025 онд Засгийн газрын хоёр удаагийн тогтоол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын байгууллагад дараах техникийг хүлээлгэн өгчээ:

  • Туулах чадвар сайтай, шуурхай албаны 32 автомашин
  • Сэргээн босгох ажиллагаанд ашиглах бага, дунд оврын 12 нэгж техник
  • Гал түймэр унтраах зориулалттай 13 мотоцикл

Техникийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, шинэ техник хэрэгслийг анги, байгууллагуудад гардуулсан байна.

Тоног төхөөрөмжийн хангалт өссөн үзүүлэлттэй байна

2021 онтой харьцуулахад ОБЕГ-ын техник, хэрэгслийн хангалт дараах байдлаар нэмэгджээ:

  • Техник, тоног төхөөрөмжийн хангалт: 31.5% → 44.5%
  • Аврах ажиллагааны багаж хэрэгсэл: 44.8% → 63.6%
  • Тусгай зориулалтын хувцас хэрэгсэл: 37.4% → 62.4%
  • Гал унтраах багаж хэрэгсэл: 38.9% → 63.3%
  • Холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмж: 20.2% → 48.8%

Францтай хамтарсан төсөл хэрэгжиж байна

Мөн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн дагуу:

  • 42 метр урттай автомеханик шат бүхий 2 автомашин,
  • 32 метр урттай автомеханик шат бүхий 2 автомашин,
    нийт 4 тусгай зориулалтын машин хүлээн авсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй