ОБЕГ: Урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ОБЕГ: Урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж байна

Цаг уурын байгууллагаас өнөөдөр Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр, мөн Дундговь аймгийн хойд хэсэгт ахиухан хэмжээний усархаг бороо орох эрсдэлтэй тухай сэрэмжлүүлэг гаргалаа. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

ОБЕГ-ын Ажиллагааны Шуурхай штаб наймдугаар сарын 19-нд төв болон орон нутгийн шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, мэргэжил, арга зүйн зөвлөмж болон үүрэг чиглэлийг өгсөн байна.

Тус хурал, зөвлөмжийн дагуу дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ:

  • Усархаг бороо, үерийн аюултай бүс нутгуудад иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх
  • Ус орох эрсдэлтэй хашаа, байшинг тогтоон түр хамгаалалт хийх, суваг шуудууг цэвэрлэх
  • Шуурхай штабууд өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллах
  • Шуурхай үед ажиллах алба хаагчид болон техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах

Ийнхүү холбогдох байгууллагууд эрсдэлийг бууруулах, үерийн аюулаас хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй