ОБЕГ-ын алба хаагчид нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ОБЕГ-ын алба хаагчид нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийлээ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги БНФУ-аас Зүүн Азийн Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн нар “Урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага, сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Сургалтад оролцсон алба хаагчид нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүлсэн бөгөөд 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах ангийн 30 орчим алба хаагчийн ур чадвар дээшлүүлэгджээ.

Тус сургалт нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй