Өдөр бүр 40 сая хүн эрүүл мэндийн асуудлаар ChatGPT-ээс зөвлөгөө авдаг байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ChatGPT

Дэлхий даяар өдөр бүр 40 сая гаруй хүн эрүүл мэндийн сэдэвтэй асуултынхаа хариултыг олохоор ChatGPT чатботод ханддаг болохыг OpenAI компанийн судалгаа харууллаа. Axios хэвлэлийн мэдээлснээр, хиймэл оюун ухаанд ирж буй нийт хүсэлтийн 5-аас илүү хувь нь эрүүл мэндийн салбарт хамаарч байна.

АНУ-ын 1,042 насанд хүрсэн иргэдийн дунд явуулсан уг судалгааны онцлох дүнгүүд:

  • Даатгал ба төлбөр: Америкчууд эмнэлгийн даатгалын багцуудыг харьцуулах, эмчилгээний төлбөр төлөх талаар зөвлөгөө авахад хиймэл оюун ухааныг түгээмэл ашигладаг. Эдгээр хүсэлтүүд ихэвчлэн эмнэлгүүд амарсан цагаар буюу оройн цагаар ирдэг байна.
  • Шинж тэмдэг шалгах: Респондентуудын 55% нь өөрт илэрсэн шинж тэмдгийг судлах, 48% нь эмнэлгийн нэр томьёо болон эмчийн зааврыг тайлбарлуулах зорилгоор ChatGPT-ийг ашиглажээ.
  • Эмчилгээний арга: Судалгаанд оролцогчдын 44% нь өвчнийг эмчлэх аргуудын талаар мэдээлэл авахаар чатботтой харилцдаг байна.

АНУ-ын эрүүл мэндийн тогтолцоо маш нарийн төвөгтэй байдаг нь иргэдийг шийдвэр гаргахдаа нэмэлт мэдээлэл хайж хиймэл оюунд хандахад хүргэж байгааг OpenAI-ийн тайланд дурджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй