Table of Contents
2025 оны зургадугаар сарын 8-нд «Reuters» агентлаг АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлэлд үндэслэн Москва Украин руу олон чиглэлээр, ассиметрик зарчмаар цохилт өгөхөөр бэлтгэж байж болзошгүй талаар мэдээлжээ. Энэ нь Украины Аюулгүй байдлын алба (СБУ)-ны “Паутинa” нэртэй нууц ажиллагааны хүрээнд Оросын стратегийн нисэх хүчний онгоцуудад хийсэн цохилтын хариу байх магадлалтай байна.
АНУ-ын албаны эх сурвалжуудын мэдээлснээр:
- ОХУ хариу арга хэмжээний хүрээнд дроны болон пуужингийн хосолсон довтолгоо хийх төлөвтэй.
- Дайралт ойрын хоногуудын дотор эхлэх магадлалтай бөгөөд ассиметрик буюу шууд тольдсон хариу байхгүй хэмээн анхааруулжээ.
Хохирол ихтэй ажиллагаа – «Паутинa»
Зургаадугаар сарын 1-нд Украины зүгээс хийсэн агаараас цохилтын үеэр:
- Оросын 20 гаруй цэргийн онгоц ажиллагаагүй болсон
- Үүнээс 10 орчим нь бүрэн устаж, үлдсэн нь их, бага хэмжээгээр гэмтсэн гэж АНУ-ын тагнуулын байгууллага дүгнэжээ.
- НАТО-гийн эх сурвалжийн мэдээлснээр, Украины зэвсэгт хүчин 40 гаруй онгоц гэмтээж, тэдгээрийн 10–13 нь бүрэн устжээ. Үүнд:
- 15 ширхэг Ту-95 стратегийн бөмбөгдөгч онгоц
- 12 ширхэг Ту-22М3
- 1 ба түүнээс дээш тооны А-50 хяналтын онгоц багтжээ.
Энэ нь Оросын стратегийн нисэх хүчний ойролцоогоор 30 хувийг ажиллагаанаас гаргасан гэсэн үг юм. Украин энэ ажиллагаанд 1.5 жилийн турш бэлтгэсэн бөгөөд хохирлын нийт өртөг 2–7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.
Москвагийн хариу: Дунд тусгалын баллистик пуужин ашиглаж магадгүй
Карнегийн Олон улсын энхийн сангийн шинжээч Майкл Кофман:
“Оросын цэргийнхэн хариу цохилтоо Украины Аюулгүй байдлын албаны төв штаб, эсвэл бүс нутгийн тагнуулын удирдлагын байр руу чиглүүлэхийг оролдох магадлал өндөр. Мөн Украины батлан хамгаалахын үйлдвэрлэлийн төвүүд ч бай боломжит бай болно” гэжээ.
Гэсэн хэдий ч тэрбээр:
“Оросын хариу арга хэмжээний хүрээг огцом нэмэгдүүлэх чадамж хязгаарлагдмал. Учир нь цэргийн хүчнийхээ нэлээд хэсгийг аль хэдийнэ дайчилсан” хэмээн анхааруулсан байна.
Зеленскийн байр суурь: “Ачааны машины жолооч нар мэдээгүй”
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “ABC News”-д өгсөн ярилцлагадаа:
“Ачааны машины жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгсэлд дроны суурьтай төхөөрөмж байсныг огт мэдээгүй. Тэд зүгээр л ажлаа хийж байсан” гэжээ.
Мөн тэрээр:
“Бид зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгийг ашигласан. Холбоотны зэвсгээс ялгахын тулд энэ шугам маш тодорхой байх ёстой гэж үзсэн” хэмээн мэдэгдсэн байна.